bidnii-tuhai

Зорилго зорилт

Шинэ технологи, Шилдэг үйлчилгээ, Өндөр чанар, Өргөн сонголт

  Тулга Техник ХХК нь Монгол улсын хэмжээнд байгаа худалдаа нийтийн хоолны газрууд, амралт, сувилал, хүүхдийн зуслангуудын хөргөх, халаах, механик тоног төхөөрөмжинд техникийн бүх төрлийн засвар үйлчилгээ, угсралтын ажлыг хийж гүйцэтгэдэг тоног төхөөрөмж, сэлбэг материалаар хангадаг мэргэжлийн байгууллага юм.

Тус компаний инженер техникийн ажилтан албан хаагчид нь мэргэжлээрээ 4-38 жил ажиллаж буй туршлагатай хамт олон юм.

 Түүхэн замнал

  • Компаний  суурь   1957  оны  4-р  сард Улаанбаатар  хотын  Худалдааны  трестед төхөөрөмжийн тасаг цех нэртэйгээр анх 7 хүнтэй байгуулагдан тавигдсан.
  • 1969 онд тус байгууллагыг Худалдаа Бэлтгэлийн Яаманд /хуучнаар/ харъяалуулж томсгон Худалдааны Төхөөрөмжийн Засвар Зарлал Чимэглэлийн газар болгон өөрчилсөн. Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12-р сарын 5-ны өдрийн 3-р тогтоолоор Монголын Худалдааны Техник Төхөөрөмжийн Тулга Хувьцаат Компанийг байгуулсан.
  • 1999 оны 01 -р сарын 26-ны өдрөөс техникийн хэсэг нь бие даан тусдаа гарч Тулга Техник ХХК болсон.

Нийгмийн хариуцлага

    2010 оныг засгийн газраас “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх, өрх бүрийг үйлдвэрлэгч байлгах зорилгоор өрхийн хэрэгцээ үйлдвэрлэлд зориулагдсан бага оврын хямд үнэтэй чанартай бүтээгдэхүүнүүдийг импортоор оруулж ирэн борлуулж байна. ОХУ-ын цөцгий , масло ялгагч, жимсний шүүс шахагч, хүнсний ногоо хатаах шүүгээ, Хятад улсын хэрчсэн гурлын машин, хайрагч төрөл бүрийн савлагч, вакуумдагч, талх нарийн боов,банш, хиам, махны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг  Хас лизинг, Хаан банкны зээлийг нэвтрүүлэн худалдаалж байгаа нь хөдөөгийн ард түмний талархлыг хүлээсэн ажил болсон. Түүнчлэн манай орны хэрэгцээнд тохируулан цөцгий ялгагч төхөөрөмжийн 5 литрийн хуванцар савыг томруулан 8 л багтаамжтай хөнгөн цагаан савтай болгон өөрчлүүлсэн ба үнийг хэвээр хадгалуулсан.

Гадаад хамтийн ажиллагаа

   ОХУ, Хятад, Турк улсуудаас тоног төхөөрөмж сэлбэг материалаа худалдан авдаг ба үйлдвэрлэгчидтэй нь шууд харьцдаг тул үнийн хувьд хямд байдаг. Тоног төхөөрөмжүүдийг худалдан авахдаа цаашид энэ үйлдвэр ямар хугацаанд сэлбэг материалаар хангахыг чухалчилдаг тул бид өөрсдийн нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийн сэлбэг хэрэгсэлийг цаашид бүрэн хангах, засвар үйлчилгээ хийх  боломжтой. Тогтмол сэлбэг материалын нөөцтэй байдгаараа онцлогтой юм.  ОХУ – ын Чувашторгтехника компаний Монгол дахь албан ёсны борлуулагч  мэргэжлийн ганц компани. 2012 оны 8-р сард тус компаний төлөөлөгчид Чувашторгтехника  компаний албан ёсны дистрибьютерүүдийн  уулзалтанд оролцон тус үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмж, шинэ үйлдвэрийн байр ажиллагаатай танилцан өөрийн орны нөхцөл байдал, хэрэглэгчдийн санал гомдлыг дамжуулан уламжилсан. 2015 оны 10 сарын 5-8 өдрүүдэд  ОХУ-ын Москва хотод болсон Олон улсын “ПИР EXPO”, “АГРОПРОДМАШ-2015” үзэсгэлэнд оролцсон.