Энергээр цэнэглэдэг хоол хүнс
Эрч хүч буурсан үед бидний нүдэнд энергийн ундаа, шоколад, эсвэл кофе л харагддаг. Элсэн чихэр, нүүрс ус ихтэй эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэлгүйгээр эрүүл хооллонгоо энергээ цэнэглэх арга байхгүй гэж үү?
Жаахан нозоороод, гар удаан хөдлөөд эхлэх юм бол өдрийн цайндаа амин дэм, эрдэс бодис бүхий доорх хүнсний бүтээгдэхүүнээс аль нэгийг нь авч идээрэй. Зарим нь байгалийн сахараар баялаг учраас энергийн ундаа, кофеноос дутахааргүй үйлчилнэ. Энэ мэдээллийг хэвлээд ширээн дээрээ тавьчихаад илүүдэхгүй шүү.
Ус-Өглөө босонгуутаа 500 мл ус ууж шөнийн турш ангаж цангасан эд эсээ ундаалж байгаарай. Бие чинь тэр үед яг өдөржингөө усгүй явсан хүнийх шиг л болсон байдаг.
Бүйлс-Давслаагүй, хуурай бүйлс самар нь цусны сахарын хэмжээг тэнцвэржүүлэхийнхээ хажуугаар биеийг эрүүл өөх тос, уургаар хангаж өгдөг. Өдөрт 30 грамм бүйлс самар идэх нь зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.
Хар шоколад-Кайффейнаа мартаад жижигхэн хар шоколад авч ид. 70 хувийн хар шоколад нь нүүрс ус багатай бөгөөд биеийг чинь төмөр, магниар хангаж өгдөг.
Гадил-Кали болон B витаминаар баялаг гадил жимс нь хоол боловсруулах ажиллагааг удаашруулж, цусан дахь сахарын хэмжээг хэвийн тогтвортой барьдаг. Өглөө гарахдаа сүү, гадил хоёрыг миксердэж смүүти хийж цүнхэндээ хийгээд, өөрийгөө цэнэглэх хэрэгтэй үедээ гаргаж уугаарай.
Кари-Ази болон Карибийн тэнгисийн орнуудад өргөн хэрэглэдэг кариг тюрмерик, синнамон зэрэг антиоксидантаар баялаг, цусан дахь сахарын хэмжээг барьж, эргэлтийг сайжруулдаг халуун ногоогоор хийдэг.
Цитруст жимс-Нимбэг, лайм, жүрж зэрэг жимс нь витамин C-гээр баялаг тул биеийн ерөнхий дархлааг сайжруулж, эрч хүчийг нэмдэг.
Хүн орхоодой-Хүн орхоодойтой ундаа, цай, бэлдмэл зэрэг нь биеийн эрч хүчийг сэлбэж ерөнхий дархлааг сайжруулдаг. Ингэснээр хүний ачаалал даах чадвар сайжирдаг.
Чангаанз-Чангааз нь эслэг, A, C витамин, байгалийн чихэрээр баялаг учраас чиний энергийн түвшинг өндөрт өргөнө. Үд дунд жижиг ууттай хатаасан чангааз идчихэд өдрийн турш дажгүй.
Брокколи-Энэ бол супер хүнс. Бүх төрлийн витамин, кальци кали гэх мэт эрдэс бодис, эслэгээр баялаг, калори багатай учраас үр бүтээмж, эрүүл мэндээ дээшлүүлэх хоол болж чадна. Өдрийн хоолондоо брокколи хачирлаарай.
Спинач-Антиоксидантууд, кали, төмөр, B, C Витаминаар баялаг учраас чамайг нозоорлоос аварна. Эслэг ихтэй учраас чиний юм идэх дуршлыг ч бууруулна. Тиймээс байн байн дэлгүүр лүү дэгдэж, чихэр авах хүсэл төрөхгүй.
Хушга-Хушга нь төмөр, цинк, кали, уургаар баялаг учраас энергийн эх үүсвэр болж чаддаг. Өдрийн хоолоо хушгатай салатаар хачирлаарай.
Ханборгоцой-Халуун орны энэ жимс нь иод, B витамин, кальци, кали зэрэг хүний энергийг сэргээдэг олон төрлийн тэжээллэг бодисуудыг агуулдаг. Залхуу хүрээд байвал нэг аяга ханборгоцойн шүүс уучих.
Эх сурвалж: http://www.goolingoo.mn/