Ac86b5 20131217 101846 x678

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анх удаа “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч” копманиудыг өнөөдөр тодрууллаа. Нийт шилдэг 50 компани өрсөлдсөн бөгөөд тэдгээрийн 12 нь хэрэглэгчдэд ээлтэй хүнсийг үйлдвэрлэж чадсан гэж үнэлэгдэн ийнхүү өргөмжлөгдөв.

НМХГ-ын дэд дарга Даваасүрэн хэлэхдээ “Бид энэхүү арга хэмжээнд маш их ач холбогдол өгч байгаа. Энэ жилийн шалгаруулалт анхных болохоор тун даруухан зохион байгууллаа. Цаашдаа жилээс жилд өргөжүүлж, цар хүрээг нь нэмэх бодолтой байна” гэсэн юм.

Ингээд хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэдэг дотоодын шилдэг 12 компаниар дараах  компаниудыг тодруулжээ.

  • “Өгөөж чихэр боов” компани (талх, гурилан боов)
  • “Очир Дагинас” компани (хиам)
  • “Живэртийн Оргил” компани (Шар доктор)
  • “Цавчир Хангай” компани (Зочин бууз)
  • “Иш Ган Трейд” компани (ундаа, зөөлөн чихэр)
  • “Монгол хүнс” компани (хиам, зайдас)
  • “Жигд хүч” компани (Улаанбаатар майноз)
  • “Траст Трейд” компани (хиам)
  • “Хангай Миллс” компани (Хурд гурил)
  • “Мах маркет” компани
  • “Милко” компани (сүү)
  • “Агь” компани (Лапша гоймон) зэрэг компаниуд шилдэг хүнс үйлдвэрлэгчид боллоо.

Эдгээр компаниудыг ямар шалгуураар шигшиж, шилдэг гэж өргөмжилсөн талаар МХЕГ-ын Хүнс, xөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газрын дарга Ю.Галсангаас тодруулахад, “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд НМХГ-аас явуулсан хяналт шалгалтын дүнг нэлээд чухалчилсан. Мөн үйлдвэртээ нэвтрүүлсэн шинэ техник, технологийг нь харж, мэдүүлгийн дагуу хянаж, шалгаж үзсэний дүнд 85-аас дээш үнэлгээ авсан 12 аж ахуй нэгжийг ийнхүү өргөмжиллөө.

Мөн цахим сүлжээгээр олон нийтийн санал асуулгыг авсан. Гэхдээ энэ нь учир дутагдагтай санагдлаа. Өөрөөр хэлбэл, тухайн нэр дэвшиж байгаа компанийн ажилчид өөрсдөө санал өгөх жишээний. Тиймээс ирэх жил томоохон супер маркет, дэлгүүрүүдэд саналын хуудас тарааж, яг газар дээр нь хэрэглэгчдээс санал авах нь зүйтэй юм байна гэж бодлоо” гэсэн юм.

Comments are closed.