Чанар стандартын шаардлага хангасан, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн ISO 9001: 2008 хангасан бүтээгдэхүүнүүд байдаг. Түүнчлэн тоног төхөөрөмжийн хоол хүнстэй харьцдаг хэсгийг AISI 304, 316, 321 маркийн зэвэрдэггүй гангаар хийдэг ба харин хүнстэй харьцдаггүй хэсгийг AISI 202 ,430 маркийн гангаар хийдэг .
Түүнчлэн БОЯ, Озоны Үндэсний албатай хамтран Монериалийн протоколд 1999 оноос нэгдэн орж озон задалдаг бодисын хэрэглээг үгүй болгон байгаль орчинд хоргүй бодисоор цэнэглэгдсэн хөргөх төхөөрөмжүүдийг импортоор оруулан борлуулж байна.
Үйл ажиллагаандаа байнга шинэ шилдэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн ажилладаг ба хэрэглэгчдэд үргэлж шинэлэг, техник технологийн дэвшил болсон бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж импортлон оруулж ирж хүргэхийг нэн тэргүүний зорилгоо болгон ажилладаг.
2012 онд Чувашторгтехника компаний шинэ бүтээгдэхүүн болох уурын чаналгын аппаратын бүрэн болон хагас автомат шүүгээ, угаалгын бүрэн автомат машинуудыг иж бүрдлээр нь оруулж ирэн худалдаалж байна. Энэ уурын чаналгын аппарат нь 1,2-р хоолны тогоо, шарах шүүгээг бүрэн орлох төхөөрөмж ба эрүүл хоол хэрэглэх бололцоогоор хэрэглэгчдийг хангаж өгдөг ба хүнсний ногооны хорогдол гаргадаггүй дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж юм.